|

Орос гашуудаж, дэлхий түгшиж байна

Орос гашуудаж, дэлхий түгшиж байна

 

Санкт-Петербургийн халдлагыг Киргизстаны иргэнийг үйлдсэн гэж сэжиглэж байна.

Өнгөрсөн даваа гаригийн үдээс хойш Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж, 14 хүн амиа алдаж, 51 хүн гэмтэж бэртсэн. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова "Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс дөрвөн хүний бие хүндхэн байгаа. Амиа алдсан хүмүүсийн долоо нь хэргийн газарт, нэг нь түргэн тусламжийн машинд, зургаа нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амьсгал хураасан’ ’ гэжээ. Дэлбэрэлт орон нуггийн цагаар 14.40 цагт болсон бөгөөд "Сенная площадь” буудлаас ‘Технологический институт” буудал хүрэх замд явж байсан цувааны нэг вагонд дэлбэрэлт болсон. Хууль хяналтын байгууллагынхан тэсрэх бөмбөгийг цүнхэнд хийн вагонд үлдээсэн гэж таамаглаж байна. Дэлбэрэлт болсоны дараа "Площадь Восстания” буудлаас өөр нэг тэсрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгосон тухай "ТАСС” агентлаг мэдээлжээ. Энэхүү аюулгүй болгосон бөмбөг дэлбэрсэн бөмбөгөөс илүү хүчин чадалтай байсан гэж хууль хяналтынхан үзэж байна. Дэлбэрэлтийн дараа Санкт-Петербург хотын метроны сүлжээг бүхэлд нь хааж, тусгай хамгаалалтад авчээ. Өдөрт хоёр сая гаруй зорчигч тээвэрлэдэг Санкт-Петербургийн метро нь дэлхийн хамгийн завгүй метроны сүлжээнүүдийн нэг юм. Өмнө нь тэнд ямар нэг халдаага гарч байсан удаагүй.

 

ОХУ-ын эрх баригчид энэ хэргийг алан хядах ажиплагаа гэж үзэн хэргийг тусгайлан мөрдөх хэсгийг байгуулан ажнлдаа ороод байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болсон хэргийг террорист халдлага гэж үзэж буйгаа фейсбүүктээ бичжээ. Мөрдөх хэсгийн эхний таамгаар дэлбэрэх бөмбөгийг амиа золиослогч ажиллуулсан гэж үзэж байна. Дэлбэрэлт болох үед Санкт-Петербург хотод байсан Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон метроны буудалд очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн цэцэг тавьжээ. Тус хотын захиргаанаас амиа алдагсдын ар гэрт тусламж болгон 23 сая рубль гаргаж байгаагаа хотын орлогч дарга Анна Митянина мэдэгдсэн. Талийгаачдын ар гэрт тус бүр нэг сая, хүнд бэртсэн хүмүүсийи ар гэрт 500 мянга, хөнгөн бэртсэн хүмүүст 250 мянган рубль хуваарилах гэнэ. Хэрэг гарах үед вагоны машинист нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, цувааг зогсоолгүй дараагийн буудал руу хүргэсэн нь зорчигчдыг шуурхай зөөвөрлөх ажлыг хөнгөвчилсөн гэж Онцгой байдлынхан үзэж байгаа юм. Хэргийг Казахстаны харъяат 21 настай Максим Арышев үйлдсэн байж магадгүй гэсэн таамаг ОХУ-ын томоохон хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүдээр тараад байсан билээ.

 

Максим Арышевийн цогцосны байдал дэлбэрэлтийн цөмд байсан байж болох шинж тэмдэг байгаа нь ийм таамаг хийхэд хүргэжээ. Гэвч шалгалтын явцад Максим Арышев хохирогч гэдэг нь батлагдсан байна. Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ануар Жайнаков дэлбэрэдгийг тус улсын иргэн хийгээгүй гэдгийг мэдэгдээд террорист үйлдэлд Казахстаны иргэн холбогдсон хэмээн дүгнэх нь эртэднэ гэдгийг сануулсан юм. Мөн түүний гэрэл зургийг Арышев биш хэмээн нотолжээ.

 

1996 онд төрсөн Максим Витальевич Арышев Москвад найз бүсгүй болон хамаатнуудын хамт амьдарч байжээ. Хэрэг гарахаас өмнө буюу 14.30 цагийн үед хамаатнуудтайгаа холбоо барьсан бөгөөд хичээлээ тараад харьж явна гзж хэлсэн хэмээн мэдүүлжээ. Дэлбэрэлт 14.40 цагт болсон юм. Түүнчлэн зарим мэдээллийн хэрэгслээр Киргиз Улсын иргэн Акбаржон Жалиловыг уг террорист халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж буй тухай мэдээллээ.

 

Киргизэд төрсөн Акбаржон Жалилов нь метроны хяналтын камерт бичигдэж үлдсэн байгаа ажээ. Одоо 22 настай тэрбээр Петербургт амьдраад зургаан жил болж байгаа бөгөөд түүний "Daewoo Nexia” машиныг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Мөрдөгчдийн таамаглаж байгаагаар Жалилов "Площадь Восстания" буудалд дэлбэрэх бөмбөгөө үлдээгээд дараа нь "Сенная площадь” буудлаас "Технологический институт” буудал руу хөдөлсөн цуваанд байсан бөмбөгийг ажиллуулсан байж магадгүй аж. Киргизстан бол зургаан сая орчим хүн амтай, ислам шашинтай хүн ам голлодог, Оросын цэргийн бааз байрладаг улс. "CNN” агентлагийн нийтлэлч, шинжээч Вудро Вилсон энэ удаагийн халдлагыг Чеченийн салан тусгаарлагчид хийсэн гэж үзэж буй тухай тус агентлаг мэдээлжээ. Вудро Вилсоны үзэж буйгаар, Чеченийн салан тусгаарлагчид сүүлийн үед Сирид очиж. "Исламын улс” бүлэглэлд гишүүнээр элсэх нь нэмэгдсэн. Ийнхүү "Исламын улс” бүлэглэлд хүчин зүтгэх болсон салан тусгаарлагчид эргэж ирээд террорист халдлага үйлдсэн байж болзошгүй гэнэ.

 

ОХУ-д хамгийн сүүлд 2013 онд Волгоградын галт тэрэгний буудалд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 16 хүний аминд хүрч байснаас хойш ийм олон хүний аминд хүрсэн террорист халдлага болоогүй юм. Дэлхийн улс орнуудын удирдагчид Оросын ард түмнийг дэмжиж, тэдэнтэй сэтгэл санаагаар хамт байгаа гэдгээ илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлбэрэлтийг "аймшигтай хэрэг” хэрэг хэмээгээд Оросын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн бол Германы Канцлер Ангеяа Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар ОХУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Террорист халдлагууд улс орнуудад шил дараалан гарах болсонд дэлхий нийтээр түгшиж буй билээ.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

0 сэтгэгдэл