Мотоцикл хөлөглөсөн хоёр алан хядагч замын хажуугаар явж байсан явган зорчигчид руу гал нээсэн хэрэг Францын Тулуз хотод гарлаа. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна. "Franceinfo” портал сайтын мэдээлснээр, шархдагсдын хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.
Гэмт этгээдүүд хүмүүсийг буудсаныхаа дараа хэргийн газрыг орхин зугтсан байна. Гэрчүүдийн мэдүүлснээр, хоёр алан хядагчийн нэг нл лалын шашинтнуудын уламжлалт хувцас өмссөн байсан гэнэ.
Тулуз хотын Цагдаагийн газар хэргийг мөрдөж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд "Өшөө авалт байсан байж магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлээд ажиллаж байгаа юм байна.
Хүйтэн зэвсэг ашиглан халдлага үйлдэх явдал Францад сүүлийн үед эрс нэмэгдэж, ард иргэдийн айдас түгшүүрийг төрүүлээд байна. Тав, зургадугаар сард тус бүр нэг халдлага гарч, 10 гаруй хүний амийг хөнөөсөн бол долдугаар сар гарсаар хоёр ч халдлага гараад байгаа юм. Энэ сарын 2-нд баг өмссөн этгээдүүд Авиньон хотод хүмүүс рүү гал нээж найман хүн, түүний дотор долоон настай охиныг шархдуулсан юм.
0 сэтгэгдэл