|

Архангай аймагт гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг арав дахь өдрөө эрэн хайж байна



Архангай аймаг, Тариат сум. Хорго багийн “Тахилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 185 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн Г нь 09.29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхний хамт тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10.07-ны өдрийн 09:10 цагаас 19:00 цаг хүртэл “Дагиналтай” нуурын усанд завиар урсаж, 6 удаагийн шумбалт хийж, “Гуваа” гэдэг газар автомашинтай болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. 10.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

0 сэтгэгдэл