|

Өгий нууранд хийлдэг завьтай живж, амиа алджээ

 

Өгий нууранд хийлдэг завьтай живж, амиа алджээАрхангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн "Урд мэргэн шанаа” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн 34 настай, эрэгтэй А, 31 настай, эмэгтэй Э нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 автомашинтай 22:45 цагт явж 12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Түүнчлэн 13-ны өдөр иргэн Э-г осолдсон газраас 20 метрийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулж, 16 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:15 цагт эрлийг түр зогсоосон. Мөн 14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ш.Эрдэнэболдоор ахлуулсан нийт 8 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй 22:49 цагт Өгийнуур сумын эрлийн бүлэг дээр ирж ажиллаж байгаа аж.


2 сэтгэгдэл