|

Самарт яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг эрэн хайж байна


Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ нэгдүгээр сарын 8-ны өдөр 4 хүн самар түүж байснаас тэдний нэг болох иргэн У сураггүй болжээ. Алга болсон тухай дуудлагыг 9-ний өдрийн 01:15 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

0 сэтгэгдэл