|

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Г энэ сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй болжээ

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Г энэ сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй болжээ

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаандаваа багт оршин иргэн Г энэ сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэх тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас энэ сарын 18-нд гаргасан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт нэг эрэлч нохойтой 18-ны өдрийн 11:20 цагаас эрэх ажиллагааг тус сумын Цагаан даваа багийн "Булган” уул орчмоор нийт 20 км-т зохион байгуулжээ.

Үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:28 цагт түр зогсоож, 19-ний өдөр ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон. 24-ний өдрийн 10:45 цагт ар гэр нь дахин хүсэлт гаргасны  дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, ар гэрийнхний хамт 11:42 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Булган уулын баруун зүүн энгэр, Цагаан давааны зүүн энгэр нийт 45 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт ар гэрийн хүсэлтийг үндэслэн, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр эрлийн ажиллагааг түр зогсоожээ.     


0 сэтгэгдэл