|

Зургаан настай хүү Ховд голд осолджээ

 

Зургаан настай хүү Ховд голд осолджээ

 


Энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчимд  Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн оршин суугч Г /6 настай эрэгтэй/ "Ховд” голд осолджээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын байгууллагад тухайн өдрийн 17:05 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч С.Даваажаргалаар ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 18:24 цагт осолдсон газарт очиж, 100 метрийн зайд 3 удаагийн шумбалт хийжээ. Түүнчлэн орон нутгийн 50 иргэн "Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:45 цагт түр зогсоосон байна. Улмаар хоёрдугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

 


Х.Хулан

0 сэтгэгдэл