Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Өгөөмөр” гэх газарт иргэн Г нь ор сураггүй алга болсон гэсэн дуудлага 06.08-ны өдөр Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашин, эрэлч нохой КОБИ тус газарт очиж эрлийн ажлыг явуулжээ.
Орон нутгаас болон Онцгой байдлын газраас нийт 24 хүн, 2 автомашин, 13 морь, эрэлч нохойн хамтаар 18 км байгалийн бартаатай газраар 5 цаг эрэн хайх ажиллагаа явуулж, буцалтгүй нэрвэгдэгчдийг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. КОБИ нэртэй эрэлч нохой ийнхүү нийт 6 удаагийн эрэн, хайх аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
0 сэтгэгдэл