|

Сураггүй болсон иргэний цогцос Орхон голоос олдлоо

 

Архангай аймгийн онцгой байдлын газарт Орхон голд хүний цогцос байна гэх дуудлага иржээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид дуудлага авсан даруйд ангийн байрлалаас хөдөлж, есдүгээр сарын 16-ны өдрийн 02:24 цагт Өлзийт суманд очиж хоноглоод, өглөөний 07:50 цагт голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлжээ. Голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Уг цогцос нь наймдугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон малчин Б-ийнх болох нь тогтоогджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.


0 сэтгэгдэл