|

"Зурагт номоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх нь" аяныг эхлүүлэв

 

 

"Зурагт номоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх нь" аяныг эхлүүлэв

 

Эрдэнэбулган сумын 1 дүгээр цэцэрлэг "Зурагт номоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх нь" аяныг ирэх намар хүртэл хугацаанд эхлүүллээ. Энэ аян нь аймгийн хэмжээний цэцэрлэгүүдийн хувьд анхдагч бөгөөд цаашид ч зөвхөн аяны хүрээнд гэлтгүй үргэлжлүүлнэ хэмээн эрхлэгч нь хэлж байв.

"Ковид-19" цар тахлын үед хорио цээр тогтоосноор хүүхдүүдийн гар утас, компьютерийн хэрэглээ ихэссэн учраас гэр бүлийн орчинд амьд, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэн энэхүү аяныг явуулах болжээ. Зурагт ном үзэж, хүүхдэдээ үлгэр уншиж өгснөөр хүүхэд зураг харахад баруун тархи, бичвэр сонсоход зүүн тархи нь хөгждөг байна. Мөн төсөөлөн бодох чадвар, ойлгох, ухаарах, сэтгэн бодох чадварууд, бүтээлч, хийсвэр сэтгэлгээ нь хөгждөг байна.

Тус цэцэрлэг явдаг 150 гаруй хүүхдийн эцэг эх байдаг ба үүний 120 аав, ээжээс судалгаа авсан байна. Судалгаагаар 52 хувь нь гэртээ хүүхдэд зориулсан номын булантай гэж хариулжээ. Харин үлгэрийн ном уншиж өгдөг үү гэсэн асуултад тийм гэсэн нь 22 хувь, хааяа гэсэн нь 71, үгүй гэсэн нь 7 хувь байв. Хүүхдийн гар утас, телевизийн хэрэглээ нь 15-30 минут гэсэн нь 29.6 хувь, 1-2 цаг гэж хариулсан нь 45.6, 3-4 цаг гэсэн нь 25.1 хувь байгаа нь тухайн хүүхдийн гэртээ гар утас болон телевизийг зохистой хэрэглэх хугацаанаас илүү хэрэглэж байгаа нь харагдаж байна.

 

"Зурагт номоор дамжуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх нь" аяныг хэрэгжүүлснээр эцэг эх-хүүхэд-багшийн хамтын ажиллагаа сайжирч, хүүхдийн гар утас, телевизийн хэрэглээ багассан байна. Мөн айл бүр хүүхдэд зориулсан зурагт номын булантай, 10 минутын номтой нөхөрлөх цаг гаргадаг, хүүхэд номыг хайрлан, зөв хэрэглэдэг болно гэсэн үр дүнг хүлээж байгаа аж.


0 сэтгэгдэл