|

Нийслэлийн хамгийн сайн гэр бүлүүдийг өнөөдөр тодруулна

Нийслэлийн хамгийн сайн гэр бүлүүдийг өнөөдөр тодруулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор "Сар бүрийн сүүлийн долоо хоногийн Ням гараг”-ийг нийслэлчүүдийн "Гэр бүлийн өдөр” болгон зарласан. Мөн Нийслэлийн Засаг Даргын 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод гэр бүлийн өдрийг тэмдэглэн хэвшүүлэхээр тусгагджээ. "Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, "Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-аас санаачилж, хамтран зохион байгуулсан "НИЙСЛЭЛИЙН САЙН ГЭР БҮЛ” шалгаруулах сарын аяны хаалтын үйл ажиллагаа буюу ТАЙЛАНГИЙН БАЯР-ын арга хэмжээ өнөөдөр 13:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Энэ "Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож хүүхдэдээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, цэцэрлэгийн эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг "Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжилж, гэр бүлээрээ нийтийн тээврээр сар үнэгүй зорчих карт, гэр бүлээрээ усан бассейнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрхийн бичиг зэрэг олон шагналаар урамшуулах юм.

Аянд нэгдсэн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, зөв бурууг ойлгуулснаар хүүхдэд төдийгүй гэр бүлд нь олон эерэг хандлага бий болсон тул цаашид илүү өргөн хүрээнд бүхий л цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийг хамруулах хүсэлт тавьсаар байна. Иймд аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

 

Эх сурвалж: Мэдээ.мн

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл