|

Хүүхэд харах үйлчилгээнд 75 хүүхдийг хамруулжээ

 
 

Хүүхэд харах үйлчилгээнд 75 хүүхдийг хамруулжээ

 

Архангай аймагт хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS6540:2015 стандартыг хангасан төвүүд энэ сарын 01-ний өдрөөс эхлэн үүд хаалгаа нээлээ.
Тухайлбал, Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Өлзийт гэсэн дөрвөн сумын зургаан төвд нийт 15 хүүхэд харагч, 75 хүүхдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Аймгийн төв Эрдэнэбулган суманд Хүүхэд харах үйлчилгээний төв ажиллаагүй байна.
Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн байдаг.
Архангай аймгийн тухайд дээрх зургаан төвийн үйл ажиллагаа нь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар харьяалагдаж байгаа юм.

0 сэтгэгдэл