|

Хүүхэд хамгаалагч төслийн нээлт боллоо

 

 

Хүүхэд хамгаалагч төслийн нээлт боллоо

 

Архангай /МОНЦАМЭ/.Ахмад настны тухай хуульд заасан "Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”-нд тулгуурлан, хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалах зорилготой "Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлт боллоо.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран уг төслийг хэрэгжүүлэх бөгөөд Архангай аймагт хоёр хүүхэд хамгаалагч ажиллах юм. Төслийн үр дүнд хүүхдийн эрх, аюулгүй байдал хангагдаж, хүүхдийн эрхийн зөрчил өмнөх оноос буурч, хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангахад иргэд олон нийтийн оролцоо нэмэгдэж, эерэг хандлага бий болсон байна гэж үзэж байгаа юм.


0 сэтгэгдэл