|

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ

 

 

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ

 

Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр болсон хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ. Тодруулбал, тус сумын Ямаат баг Зодохын хөндий гэх газарт сунгаа болж, сунгаанд оролцсон тус аймгийн Өгийнуур сумын Өгий багт суух зургаан настай Х гэх хүүхэд мориноос унаж, нас барсан байна.

Сануулахад, өнгөрсөн сарын 13-нд Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг Их цагаан хөтөл гэх газарт 12 настай хүүхэд моринд чирэгдэж, нас барсан билээ. Түүнчлэн Архангай аймгийн Хайрхан суманд 11 настай хүүхэд морь хөлсөлж яваад унаж, биеийн байдал нь өнөөг хүртэл дээрдэхгүй, хүнд байгааг ХЭҮК-оос мэдээлсэн байдаг.



0 сэтгэгдэл