|

“Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байна

“Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байна

ХНХ-ын сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/116 дугаар тушаалаар "Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлэхээр баталсны дагуу Архангай аймагт хэрэгжиж эхэлсэн. Төслийн гол зорилго нь хүүхэд бүрийг гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх, хүүхэд бүрийг аливаа эрсдэлээс хамгаалах юм.

"Хүүхэд хамгаалагч” нар нь ажиллах хугацаандаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, МСҮТ, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид гээд нийт 3000 гаруй иргэнийг хамруулан сургалт нөлөөллийн арга хэмжээг цагдаагийн газрын холбогдох алба хаагч нартай хамтран зохион байгуулжээ. Мөн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт өдөр, оройн цагаар эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлд орохоос хамгаалах чиглэлээр ажиллаж, эрүүгийн 12 гэмт хэрэг, 62 зөрчлийг илрүүлэн, цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад танилцуулж шийдвэрлүүлэн, хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллажээ.

Энэ төсөл нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах нэг зорилготой ч нөгөө талдаа Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан туршлагатай ахмад мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, ажлын байраар хангах, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх бас нэг зорилготой юм.

Цагдаагийн Ерөнхий газраас санаачилсан энэ төсөлд аймгийн Цагдаагийн Газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай дөрвөлсөн гэрээ байгуулж, "Хүүхэд хамгаалагч”-аар бэлтгэл хошуучГ.Ганбат,бэлтгэл ахлах дэслэгчР.Эрдэнэцогт нар2019 оны 04 дүгээр сараас эхлэн ажиллажбайна.

Төслийн хүрээнд нийслэлийн 152 хороонд тус бүр 1 хүүхэд хамгаалагч, 21 аймагт тус бүр 2 гээд улсын хэмжээнд нийт 194 "Хүүхэд хамгаалагч” ажиллаж байна.

 

0 сэтгэгдэл