|

Архангай аймгийн аварга тариаланч хамт олон шагнал гардууллаа

 

Архангай аймгийн аварга тариаланч хамт олон шагнал гардууллаа

 

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал өчигдөр "Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан "Ар энх наран” хоршооны төлөөлөлд баяр хүргэж, шагналыг гардууллаа.
Тус хоршоо нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй 16 жил эрхэлж байна. Энэ хугацаанд жил бүр 5-7 хүнийг тогтмол ажлын байраар, 9-10 хүнийг гэрээгээр, нийт 14-17 хүнийг ажлын байраар хангадаг.
Нийт 500 орчим га эргэлтийн талбайтай. Техник, тоног төхөөрөмж, парк шинэчлэлийг бүрэн хийсэн. Сортын шинэчлэлийг хугацаандаа хийдэг бөгөөд үрийн чанарт анхаардаг, өөрийн үрийг хадгалах агуулахтай учраас тариалалтыг төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа хийдэг байна.
Орон нутагтаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран талбайн сургалт хийх баазыг бэлтгэн, өөрийн туршлагаасаа хуваалцаж, ажилладаг ажээ. Жилд нэгжээс авах ургац 22,5 цн/га болж өссөн бөгөөд талбайдаа хавах технологи ашиглаж, гуурстай нь үлдээж хөрсөө хамгаалдаг байна.

0 сэтгэгдэл