|

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллаж "Алтан төл"-ийн эздэд шагналыг гардууллаа

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллаж "Алтан төл"-ийн эздэд шагналыг гардууллаа

Малчны хотонд төлийн дуу цангинахтай зэрэгцэн Архангай аймгаас "Улсын аварга малчин" 2, "Алтан төл"-ийн эзэн 12 төрлөө. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэргийг нь харгалзан ХХААХҮЯ-ны санал болгосноор "Алтан төл”-ийн эздийг тодруулдаг бөгөөд 1961 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү шагналын эздийг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр буюу сар шинийн баярын өмнө тодруулдаг уламжлалтай. Энэ сарын 27-ний өдөр Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллаж Архангай аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан, Архангай аймгийн хурлын Б.Өсөхбаяр болон холбогдох удирдлагуудын хамтаар Архангай аймгийн 2018 оны Улсын аварга малчин, Алтан төлийн эзний шагналыг гардуулан өгсөн юм.

                           "Улсын аварга малчин" 2, "Алтан төл"-ийн эзэн 12 шалгарлаа

Энэ жилийн "Алтан төлийн эзэд”-ээр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Н.Ганбаатар, Өлзийт сумын Бодонт багийн малчин Д.Батжаргал, Ж.Баатаржин болон Хайрхан сумын Өгөөмөр багийн малчин В.Мөнхбат, Цэцэрлэг сумын Их булаг багийн малчин Л.Амархүү, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн малчин Ж.Гармаа, Батцэнгэл сумын Цац багийн малчин Б.Болдбаатар, Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин А.Батбилэг, Батцэнгэл сумын Баян-Уул багийн малчин Б.Ёндон, Батцэнгэл сумын Дэл багийн малчин Д.Цогтбаатар, Өгий-нуур сумын Дойт багийн малчин Б.Баярцогт, Өгий-нуур сумын Тоглох багийн малчин Б.Адъяасүрэн нар шагнагдсан юм. Харин 2018 оны Улсын аварга малчнаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн малчин Н.Жамбалганий болон Батцэнгэл сумын Цац багийн малчин Л.Батбаяр нар тус тус шагнуулж төр засагтаа хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлж байна.


4 сэтгэгдэл