|

Ерөнхий сайд Улсын аварга малчин, тариаланч, тариаланчдад шагнал гардуулж байна

Ерөнхий сайд Улсын аварга малчин, тариаланч, тариаланчдад шагнал гардуулж байна

 

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг "Улсын аварга малчин”, 5 малчныг "Улсын хошой аварга”, 5 саальчныг "Улсын аварга саальчин”, 5 фермерийг "Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг "Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг "Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.

Улсын аварга малчин Г.Ансай

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-ний ням гаригт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж "Улсын аварга малчин”, "Улсын тэргүүний тариаланч”, "Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг гардууллаа.

Энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Улсын аварга малчин”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Г.Ансай, Баянгол сумын малчин Ц.Булган, Жавхлант сумын малчин Т.Цэрэнсодном, Ерөө сумын малчин Х.Балдандорж нарын хотонд зочилж, шагналыг гардуулсан юм.

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан "Өглөгчийн хэрэм" ХХК-ийн захирал Ц.Энхжаргал

Мөн "Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Өглөгчийн хэрэм” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Их шинэстэй” ХХК болон улсын аварга тариаланчаар тодорсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын аварга тариаланч Б.Жаргалсайхан нарт  Засгийн газрын шагналыг гардуулан өглөө. Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олонд цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр бэлэглэж байна

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Улсын аварга тариаланч Б.Жаргалсайханыд

Улсын аварга малчин Т.Цэрэнсодном

Улсын аварга малчин Х.Балдандорж

Улсын аварга малчин Г.Ансайн хотонд

8 сэтгэгдэл