|

Аймгийн 100 жилийн ойг угтуулан хийх ажлуудын саналыг хүргүүлжээ

 

 

Аймгийн 100 жилийн ойг угтуулан хийх ажлуудын саналыг хүргүүлжээ

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аймгийн ИТХ, Засаг даргад 2021 оны орон нутгийн төсвийн тодотголд болон 2022 оны орон нутгийн төсөв батлахдаа хэд хэдэн асуудлыг анхаарч, тусгахыг хүсч албан бичгээр санал хүргүүлжээ.

Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ой 2023 онд тохионо. Тэрээр ойг угтуулан айл өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ-г хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, улсын чанартай төв зам дагасан аялал жуулчлалын төвүүдийг байгуулж хөгжүүлэх, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүйгээр хууль бусаар газар олгосон шийдвэрүүдийг эргэн харж, цуцлах, Цэцэрлэг хотын хуучин нийтийн орон сууцнуудын сантехник, фасад засвар, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийх, хот тохижилт үйлчилгээний ажилтнуудын орон тоо, цалин урамшуулал, ажлын багаж техник, тоног төхөөрөмжийг сайжруулах төсвийн талаар саналуудыг хүргүүлсэн байна. Дээрх ажлуудыг мөн улсын төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, ААН, иргэд, байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх талаар гишүүний хувьд анхаарч, хөөцөлдөж ажиллана гэжээ.


0 сэтгэгдэл