Улсын төсвийн хөрөнгөөр Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг барилгын зураг төслийн"Өрх”ХХК боловсруулж байна.
Боловсруулалтын явцад аймгийн иргэд болон аж ахуйн нэгж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авч тусган, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулахын тулд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийгэнэ сарын 23-ны өдөрхоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Цэцэрлэг хотын 2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотын хөдөө аж ахуйн төлөвлөлт, аялал жуулчлалын гудамж, маршрут, хатуу хучилттай авто зам, инженерийн бэлтгэл, хүн амын нягтрал, орон сууцжилт, дахин төлөвлөлт, үйлдвэрийн бүс мэтчилэн олон талын төлөвлөлтүүдийг тусгаж өгжээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс ашиглагдахгүй байгаа барилга, байгууламжийг хэрхэн дахин төлөвлөсөн, махны үйлдвэр бий эсэх, нэгдсэн хогийн цэг болон газар доорх инженерийн байгууламж, усны дараагийн эх үүсвэрийг хаана төлөвлөсөн, жуулчны гудамжийг дагаж ямар бүтээн байгуулалтуудыг хийх, Заяын хүрээ рүү ороход л хүрээ маягийн хашаа зэрэг хэлбэр маяг, уламжлалыг шингээсэн төлөвлөлт байх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байв. Мөн дахин төлөвлөлт хийхдээ оршин суугчидтай хэрхэн ойлголцож, шийдвэрлэх талаар асууж хариулт авч байлаа.
16 сэтгэгдэл