|

Цэцэрлэг хотын нийт өрхийн 32,2 хувь орон сууцанд амьдарч байна

Цэцэрлэг хотын нийт өрхийн 32,2 хувь орон сууцанд амьдарч байна

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын6084өрхийн /22100 хүн ам/ 32,2 хувь нь орон сууцанд амьдарч байгаа тухай мэдээллийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ. Он гарсаар орон сууцны тооллогыг явуулсан байна.

Тооллогоор инженерийн хангамжтай 45 орон сууцанд 1370 өрх, инженерийн хангамжгүй 8 орон сууцанд 92 өрх амьдарч байгаа ажээ.

2016-2018 онд аймгийн төвд нийт 143 айлын 5 орон сууц барьжээ. Мөн энэ онд 50 айлын хоёр орон сууц ашиглалтад оруулахаар барьж байна.

 

Архангай аймгийн арилжааны 4 банкны салбар 2018 онд 51 иргэнд 1843.5 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон бол 2019 он гарсаар банкуудаас орон сууцны зээл гараагүй байна.


0 сэтгэгдэл