|

38 тендерийн 25-д нь орон нутгийн аж ахуйн нэгж шалгарчээ

 

 

38 тендерийн 25-д нь орон нутгийн аж ахуйн нэгж шалгарчээ

 

 

Орон нутгийн төсвийн болон хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан 2368,5 сая төгрөгийн 35 төсөл арга хэмжээнээс 2293.5 сая төгрөгийн 32 –ынх нь гүйцэтгэгч шалгарчээ.

Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авалтын нэг онцлог нь Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг өргөн оролцуулах зорилгоор тендер шалгаруулалтын шаардлагад "Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох" нөхцөлийг бүрэн тусгаж оруулж ажилласан байна. Үүний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 12 тендерийн зургаад, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 38 тендерийн 25-д нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд шалгарчээ.

Архангай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 5950.0 сая төгрөгийн өртөг бүхий 13 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулж дуусчээ. Үүнээс 12 төсөл арга хэмжээг хялбаршуулсан цахим хэлбэрээр нэг төсөл арга хэмжээг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран нээлттэй уламжлалт хэлбэрээр явуулжээ. Нийт 4450.0 сая төгрөгийн батлагдсан өртөг бүхий 12 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгогдсон бол 1500.0 төгрөгийн өртөг бүхий Цэцэрлэг сумын Соёлын төвийн тендер шалгаруулалт амжилтгүй болж дахин зарлагдсан байна.

 

2 сэтгэгдэл