Аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, нэг дороос борлуулж, сурталчлах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд сургалт мэдээлэл хийх зорилгоор "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг орон нутгийн хөгжлийн сан болон аймгийн төсвийн давсан орлогоор барьж, энэ сарын 9-ний өдөр албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Тус худалдааны төв нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зарчмаар ажиллах юм.Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг 2017 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаарбарихаар тусгаж,аймгийн ИТХ-ынТэргүүлэгчдээрбатлуулсан. Худалдааны төв нь нийт2700м2 талбай бүхий5 давхар бөгөөд энд өнөөдөр140 ажлын байрыг бий болгон ашиглалтад орууллаа.
Бид аймгийнхаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх замаар иргэдээ ажилтай орлоготой болгох, аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймээс "Архангайд үйлдвэрлэв” худалдаа үйлчилгээний төвийг барьж ашиглалтад оруулснаар орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх таатай нөхцөл бүрдээд байна" гэдгийг хэлж байлаа.
4 сэтгэгдэл