|

Цэцэрлэг хотод нийтийн тээвэрт эко цахилгаан автобус үйлчилнэ

 

 

Цэцэрлэг хотод нийтийн тээвэрт эко цахилгаан автобус үйлчилнэ

 

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын нийтийн хүн тээврийн асуудал олон жил яригдаж ирсэн ч тодорхой ажил хэрэг бололгүй өнөөг хүрсэн.

Аймгийн Засаг даргын зүгээс "Монгол транс” ХХК-ийн эх орондоо үйлдвэрлэсэн эко цахилгаан автобуснаас хоёрыг худалдан авахаар 2020 оны 6 дугаар сард шийдвэрлэсэн юм.

Харин энэ сарын 18-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар баталсан 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд дээрх автобусуудыг худалдан авахаар, төсвийг суулгаж, шийдлээ.

 

Ингэснээр Цэцэрлэг хотын иргэд, оюутан, сурагчид хямд тарифтай, баталгаатай нийтийн тээврийн хэрэгслээр тогтмол үйлчлүүлэх боломжтой болж байна.


0 сэтгэгдэл