|

Архангай аймгийн 19 сумын хүлэмжийн хийн ялгарал

 

 

Архангай аймгийн 19 сумын хүлэмжийн хийн ялгарал

 

ЖЭРЭС ОУБ-аас Архангай аймагт хэрэгжүүлж буй семаатерр-2 төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын төвлөрсөн халаалт болон бусад сумын төрийн өмчийн барилгын ус халаагуурын зуухуудаас ялгарах хүлэмжийн хийг тооцжээ. Бүтэн жилийн турш аймгийн хэмжээнд 39000 тонн CO2 ялгаруулж байхад үүнээс 20040 тонн буюу 51.4 хувь нь Эрдэнэбулган сумын ус халаагуурын зуухуудаас ялгардаг байна.

Аймгийн хэмжээнд хэрэглэж буй Баян тээгийн нүүрс нь хэдий илчлэг өндөртэй, чулуун нүүрсний Д болон Г ангилалд хамрагдах боловч нүүрсний элементийн найрлагын хувьд нүүрстөрөгчийн агууламж ихтэй (C=78.23%) аж. Хэдий түлшний зарцуулалт бага боловч, жишмэл түлшний хүлэмжийн хий ялгаруулах хэмжээнээс 30.5 хувиар их байгааг аймагт хэрэгжиж буй семаатерр-2 төслийн багийнхан тооцож гаргажээ.


0 сэтгэгдэл