|

Хоёр сумын цэцэрлэгийн барилгыг дулааны алдагдалгүй болгоно

 

 

CEMAATERR-IIтөсөл нь "Боловсролын байгууллагын барилгын дулааны тав тух, эрчим хүчний хэмнэлт" нэртэйгээр Архангай аймагт 2019 оны 11-р сарын 1-нээс 2022 оны 12 сар хүртэл хэрэгжинэ.

Энэ төслийн хүрээнд ирэх 2021 онд Цэнхэр, Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүч хэмнэх жишиг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж сонгосон байна. Сонгосон барилгуудад эрчим хүчний хэрэглээ, дотор агаарын чанар, гадна, дотор агаарын температурын судалгааг эхлүүлэн ажиллаж байна.

Дээрх хоёр сумын цэцэрлэгийг сонгохдоо эхлээд Архангай аймгийн 19 сумын төрийн бүх байгууллага болох сургууль, цэцэрлэг, дотуур байр, ахмадын өргөө, цагдаагийн кубон, эхчүүдийн амрах байр, соёлын төв зэрэг бүхий л байгууллагыг хамруулж, дараа нь нарийвчилсан судалгааг зургаан суманд явуулсан байна.

 

Энэхүү суурь нарийвчилсан судалгааг барилгын норм ба дүрмийг үндэслэн хийсэн ба үр дүнд 57 байгууламжийн эрчим хүчний хэмнэлтийг ангилсан байна. Өөрөөр хэлбэл, дулааны алдагдалгүйг тодорхойлохA, B, C, D, Eгэж байх баAангилал нь хамгийн сайн дулааны алдагдалгүй барилгад хамаарах юм. 57 барилгаас Е ангилалд 44,Dангилалд 13 барилга оржээ. Ийм учраас төрийн байгууллагуудад эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байна гэж төслийн багийнхан үзсэн байна. Мөн Эрдэнэбулган сумын 172 өрхийн амины орон сууцанд асуумжаар, шаардлагатай үед хэмжилт хийж дулаан болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг тодруулсан байна.


0 сэтгэгдэл