|

Архангай аймагт 5 аймгийн 200 орчим мянган мал оторлож байна

 

 

Архангай аймагт 5 аймгийн 200 орчим мянган мал оторлож байна

 

Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын урьдчилсан дүнгээр 5.4 сая толгой мал өвөлжиж байгаа ба Архангай аймагт 5 аймгийн 40-өөд сумаас 303 өрхийн 200 орчим мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Үүнээс Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3 сумын 709 малчин өрхийн 73.2 мянган толгой мал, аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээний нөөц нутагт 2 сумын 71 малчин өрхийн 31.5 мянган толгой мал, Дорнод, Сүхбаатар, Төв, Булган, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Гачуурт, 61-ийн гарамд 104 малчин өрхийн44,9мянган толгой мал отроор өвөлжиж байна. Баянхонгор аймгийн 19 сумаасАрхангай аймгийн 13 суманд 169 өрхийн 59.7 мянган толгой мал, Өвөрхангай аймгаас Архангай аймгийн 12 суманд91өрхийн 38 мянган толгой мал, Завхан, Хөвсгөл, Булган аймгуудын нутгаас 43 малчин өрхийн 15.7 мянган толгой мал зарим сумын нутагт отроор өвөлжиж байна. Бусад малчдын хувьд сум орон нутагтаа отор нүүдэл хийн өвөлжиж байна.


0 сэтгэгдэл