|

Маргааш давтан тунгийн вакцинжуулалт эхэлнэ

Маргааш давтан тунгийн вакцинжуулалт эхэлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, орон нутгийн иргэдийн вакцинд хамрагдалт, аймаг тус бүрийн онцгой комисст үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцлээ.
Архангай аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 17-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 52019 хүнийг хамруулаад байна. Үүнээс I тун – 48027, II тун – 3992 хүн/
Мөн хурлын үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал: -Өнгөрсөн өдрүүдэд АОК-оос давтан тунгийн 26000 тун вакциныг нийслэлээс татан авчирсан бөгөөд сумдын Эрүүл мэндийн төвүүдэд хуваарилан хүргүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагууд зохион байгууллаа. Давтан тунгийн вакцинжуулалтын ажил аймгийн хэмжээнд 5-р сарын 18-наас эхлэн зохион байгуулахаар бэлтгэл ажил хангасан тухай танилцууллаа.

0 сэтгэгдэл