|

Архангайд сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй

 

 

Архангайд сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй

 

АОК ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээлийн эхэнд аймгийн хэмжээнд тэг зогсолт хийсэн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулав.

-Өнгөрсөн өдрүүдэд аймгийн Засаг дарга Д.Золжаргалаар ахлуулсан ажлын баг халдварын голомт үүсээд буй Цэнхэр, Хотонт суманд ажиллаж, коронавирусний халдварын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Уулзалтын үеэр томилолтын баг хариу арга хэмжээ авах яаралтай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, зарим нэг тулгамдаж буй санал хүсэлтийг хүлээн авчээ.  

Мөн тэг зогсолтын хугацаанд 2 удаагийн вакцины татан авалт зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 30740 тун вакцин ийнхүү татан авч, аймгийн хэмжээнд 23 цэгээр вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдвал зохих 61002 хүнээс эхний тунд 7946, 2 дахь тунд 1555, нийт 9501 хүн вакцинд хамрагдаад байна. 


-Цэцэрлэг хотыг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа. Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газрын халдваргүйжүүлэлтийн 4 баг хамтран ДҮК машин, ТН мананцаржуулагч багаж, шүршигч автомаксаар 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний хооронд  МХГ-ын улсын байцаагч нарын хяналтад халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэсэн. Хот тохижилт үйлчилгээний газар урьдчилан гадаа талбайн хогийг цэвэрлэжээ. 


Нөхцөл байдлын мэдээлэл:

Архангай аймагт сүүлийн 24 цагт 309 шинжилгээ хийснээс шинээр илэрсэн тохиолдол байхгүй. Аймгийн хэмжээнд нийт COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо 305 байна. 

Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 175 тохиолдол

Хайрхан – 30 тохиолдол 

Эрдэнэмандал – 59 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт эмчлүүлж байгаа-47, эдгэрсэн -258 иргэн байна. Нас баралт бүртгэгдээгүй.

 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 41, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Хайрхан сумын эмнэлэгт 1, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. 

Ойрын хавьтлын хүн 2242, тусгаарлах байранд 40, гэрийн тусгаарлалтад 669 хүн байна.


0 сэтгэгдэл