|

Архангайд 9501 хүн дархлаажуулалтад хамрагджээ

 

 

 

Архангайд 9501 хүн дархлаажуулалтад хамрагджээ

 

Архангай аймгийн 19 сумын хэмжээнд суурин 23, явуулын 18 цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар аймагт ирсэн 30740 тун вакцинаас эхний тунг 7946, 2 дахь тунг 1555 нийт 9501 хүнд хийгээд байна.

Аймгийн төв Эрдэнэбулган суманд дархлаажуулалтын гурван цэг ажиллаж байгаа ба вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүднээс 4 дэх цэгийг 3-р сургууль дээр байгуулахаар төлөвлөж байна.

Вакциныг энэ 7 хоногт эхний ээлжинд архаг суурь өвчтэй хүндрэх магадлалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, дараа нь 50-аас дээш насны бүх иргэнийг хамруулна. Мөнгазар тариалан эрхлэгчид, уул уурхайн ажилчид, цэцэрлэг, сургуулийн багш ажилчид, үйл ажиллагаа нь тасралтгүй явж байгаа байгууллагуудын ажилчидмөн давтан тунгийн иргэдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.Цаашид ч вакцин тасрахгүй ирнэ гэв.

Харин5 дугаар сарын 11-нээсэхлэн18-49 насныиргэдийг хамруулах ажээ.

 

Архангай аймагт 4-р сарын 5-нд 4040, 24-нд 10,000 тун вакцин ирсэн. Аймгийн төвд тэг зогсолт хийх 04.29-05.02-ны хугацаанд сүүлийн 16700 тун вакциныг хоёр удаагийн татан авалтаар авчирсан байна.

Аймгийн хэмжээнд 18-аас дээш насны 61002 хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаагаас 5-р сарын 2-ны байдлаар 15,5 хувийг нь хамруулжээ.

 

Эрдэнэбулган сумын I, II багийн иргэд 2-р сургууль, III, IV багийн иргэд 1-р дүгээр сургууль, V, VII багийн иргэд 5-р сургууль дээр очиж дархлаажуулалтад хамрагдана.

 


0 сэтгэгдэл