|

Сүүлийн 24 цагт коронавирусний тохиолдол илрээгүй

 

 

Сүүлийн 24 цагт коронавирусний тохиолдол илрээгүй

 

Аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн Засаг дарга Д.Золжаргал: "Голомтыг тодорхой хэмжээнд хумиад цэгцэрч байна. Гэвч тайвшрах болоогүй. Эмнэлгийн байгууллагуудад хүндрэл үүссэн ч байгаа нөөцөө дайчлаад гал алдалгүй өнөөдрийг хүрлээ. Нийт өвчлөгчдийн 69 хувь бүрэн эдгэрсэн. Гэхдээ бид тайвширч, дэглэмээ алдаж болохгүй. Өдөрт уншуулж буй сорьцоос хамаарч шинжилгээний хариу янз бүр гарч байна. Ойрын хавьтлуудын 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр илрэх тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг нийт ард иргэддээ уриалж байна" гэв.


Сүүлийн 24 цагт 399 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр тохиолдол илрээгүй.  

Архангай аймагт нийт "Ковид-19" халдварын батлагдсан 255 тохиолдлоос:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 151 тохиолдол

Хайрхан – 28 тохиолдол 

Эрдэнэмандал – 55 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамирт – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  


Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 46, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 17, Хайрхан сумын эмнэлэгт 7, Чулуут суманд 9 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 75, хүндэвтэр 3, хүнд 1 байна. 

- Ойрын хавьтлын хүний тоо 1959

- Тусгаарлах байранд 29

- Гэрийн тусгаарлалтад 607 иргэн байна. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 4-р сарын 22-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 3917 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээгүй.

Нийт коронавируст халдварын батлагдсан 255 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн өндөр 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй байна.


0 сэтгэгдэл