|

Халдвартай хоёр иргэнд үйлчилсэн дөрвөн ажилтныг гэрийн тусгаарлалтад авав

 

 

Халдвартай хоёр иргэнд үйлчилсэн дөрвөн ажилтныг гэрийн тусгаарлалтад авав

 

Завхан аймгаас Архангайгаар дайран Улаанбаатар хотод 3 дугаар сарын 13, 15-ны өдөр очсон хоёр тээврийн жолооч 3 дугаар сарын 17-нд шинжилгээ өгөөд 19-нд хариу эерэг гарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой комисс авчээ. Улмаар тандалт судалгааг шуурхай хийхэд Ихтамир сумын "Отгонтэнгэр" цайны газар, аймгийн төвийн "Буян" ресторанд хооллосон байна. Хоёр жолоочид үйлчилсэн дээрх газруудын дөрвөн ажилтанд түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд тухайн дөрвөн хүнийг гэрийн тусгаарлалтад авсан.

Ихтамир сумын цайны газар, Буян ресторанд эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Мөн Батцэнгэл суманд Улаанбаатар хотод өчигдөр орой батлагдсан хүний ойрын хавьтал болох 3 иргэн ирснийг илрүүлэн гэрийн тусгаарлалтад аваад байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.


0 сэтгэгдэл