Нийт хорогдсон малын 42.3 хувийг ямаа, 43.8 хувийг хонь эзэлж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 5.5 мянга (0.02%) нь 2020 оны 1 дүгээр сард хорогдсон байна. Архангай, Завхан, Ховд, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад 0.4-1.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 71.5 хувийг эзэлж байна. Харин 612 хээлтүүлэгч мал хорогдсон байна. Төрлөөр нь авч үзвэл, ухна 301, хуц 225, бух 50, азарга 23, ат 13-аар тус тус хорогдсон байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2020 оны 1 дүгээр сард 0.5 мянган болж, өмнөх оны мөн үеэс 23 (5.2 хувь) толгойгоор нэмэгдсэн байна
0 сэтгэгдэл