
Тэрээр цааш нь хэлэхдээ "Өнгөрсөн зун гандуу байсан нь бэлчээрийн ургац тааруу, мал хаваржилтад хүндрэл учруулж байна. Үүнийг даван туулахад тал талдаа анхаарч ажиллаж, үржлийн малаа авч үлдэж, таваарлаг малаа заазалж зах зээлд нийлүүлэх, эх малыг тэжээх, төл авах бэлтгэлээ хангах, малчид малынхаа болон өөрсдийнхөө эрүүл мэнд, хоол хүнсэнд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцлон хэлэв.
Одоогийн байдлаар 100 тн хивэг, 10000 боодол өвсийг хаваржилтад зориулж аймгийн нөөцөөс гаргаж, хуваарилахаар бэлтгэж байгаа ажээ.
Б.Гэрэлт-Од
0 сэтгэгдэл