|

ГБХЗХГ-ын бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажиллана

ГБХЗХГ-ын бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажиллана

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор бага насны хүүхэдтэй ажилтнуудыг 01-р сарын 27-ноос 03-р сарын 02-ны өдөр хүртэл богиносгосон цагаар ажиллуулах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, тус байгууллагын бага насны хүүхэдтэй ажилтнууд 09.00-12.00, 14.00-17.00 цаг буюу зургаан цагаар ажиллах юм байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нийт 23 ажилтантай ба бага насны хүүхэдтэй 16 ажилтан байдаг байна. Энэхүү шийдвэрээрээ гэр бүл, хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг даалгасан байна.

0 сэтгэгдэл