|

Бага ангийн багш нар хүүхэд хамгааллын мэдлэгээ нэмэгдүүлэв

 

 

Бага ангийн багш нар хүүхэд хамгааллын мэдлэгээ нэмэгдүүлэв

 

Архангай /МОНЦАМЭ/.Багш нарын хүүхэдтэй ажиллахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарт "Хүүхдийн асуудлаар арга зүйн дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ сарын 4-нд зохион байгууллаа.

Сургалтыг зохион байгуулснаар хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгч багш, ажилтнуудын хүүхдийн эрх, хамгааллын хууль эрх зүй, хүүхдийн хөгжлийн болон сэтгэл зүйн онцлог, хүүхэд хамгаалал, эцэг эхийн зөвлөлтэй ажиллах, үр дүнтэй удирдах талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 оныг "Хүүхэд хамгаалал”-ын жил болгосон билээ.


2 сэтгэгдэл