|

Хоёр ихэр хүүхэдтэй 240 гаруй өрх байна

 

Хоёр ихэр хүүхэдтэй 240 гаруй өрх байна

 

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн оны хүн амын тооллогоор 27900 өрхийн 244 өрх нь 2 ихэр хүүхэдтэй ба 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1590 өрх байна.

Өнгөрсөн онд 1737 эхээс 1738 хүүхэд амьд төрсөн ба ихэр хүүхэд нэг төржээ. Харин нийт төрсөн хүүхдийн тоо нь өнгөрсөн оныхоос 164 хүүхдээр бага байна. Нэгээс тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10 гарч мянган амьд төрөлтөд 5.7 ноогдож буй нь өнгөрсөн оныхоос 3 тохиолдлоор өссөн байгаа юм.

Аймгийн хэмжээнд 1502 өнчин хүүхэд байгаагийн 6.7 хувь нь бүтэн өнчин хүүхдүүд байгаа ба нийт өнчин хүүхдийн 35 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна.


1 сэтгэгдэл