|

“Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” жишиг үйл ажиллагааг хэрэгжүүлэв

“Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” жишиг үйл ажиллагааг хэрэгжүүлэв

"Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” жишиг үйл ажиллагааг аймгийн ЭМГ-ын даргын 2019 оны А/20 дугаар тушаалаар 3 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хүүхдийн 1-р цэцэрлэг дээр хэрэгжүүллээ. Энэ ажил нь хүүхдэд эрүүл мэндээ хамгаалах, дэмжих, зөв мэдлэг, хандлага, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг багаас нь төлөвшүүлэх, хүүхдийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх зорилготой байв.

"Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” жишиг үйл ажиллагааг цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, хүүхдүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжих мөн хүүхдийн хоолыг зөвлөмж хэмжээнд нийцүүлж, сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлсэн.

Энэ чиглэлүүдийн хүрээнд 1-р цэцэрлэгийн багш, эцэг, эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хүүхдийн шүдний өвчлөлийн түвшинг тогтоож, эмчилгээнд хамруулжээ. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолонд үнэлгээ хийн зөвлөмж өгч, хүүхдийн хоолны давс, чихэр, транс тосны хэмжээг бууруулж, сүү, ногооны хэмжээг нэмэгдүүлсэн байна.

 

Тус цэцэрлэг нь дээрх ажлын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих орчинг сайжруулжээ. Тухайлбал, гарын угаалтуур бүрийн дэргэд бага насны хүүхдэд ойлгомжтой байдлаар гар угаах дарааллыг байрлуулж, хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал хөдөлгөөн хийх материал хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлсэн байна. Мөн гарыг нэг удаагийн цаасан сальфеткаар арчдаг болгожээ.

 

0 сэтгэгдэл