|

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2458 хүүхдийн шүдийг эмчилжээ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2458 хүүхдийн шүдийг эмчилжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээндАрхангай аймгийнНэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд16 хүртэлх насны 7727 хүүхдэд амны хөндийн өвчлөл илрүүлэх үзлэгийг хийсэнбайна. Үүнээс62.6 хувь буюу 4840 хүүхэд шүд цоорох өвчтэй оношлогдсон ба2458 хүүхдийн шүдийгэмчлэн эрүүлжүүлжээ.

 

Архангайд судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байгаа ажээ. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагын зүгээс хэлж байгаа юм.


0 сэтгэгдэл