|

Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл эхлэв

Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл эхлэв

Турк Улсын ТИКА төслийн хүрээнд Батцэнгэл сумын "Тамир" хүүхдийн цэцэрлэгийн 2 бүлэг, урлагийн заал бүхий барилгын өргөтгөлийг барьж эхэллээ.

Өргөтгөлийг ирэх 6 дугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. "Тамир” цэцэрлэг урлагийн заалтай болсоноор хүүхдийн авъяас чадварыг эрүүл таатай орчинд хөгжүүлэх боломж нээгдэнэ гэдгийг багш нар нь хэлж байлаа. Одоо тус цэцэрлэгт нийт 156 хүүхэд хүмүүждэг бөгөөд хоёр бүлгийг гэр цэцэрлэгт авдаг аж. Шинэ өргөтгөлийнхөө хоёр бүлэгт гэрт байгаа хүүхдүүдийг оруулах юм байна.

 

Батцэнгэл сумын цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт 80 хувьтай байгаа ажээ.


4 сэтгэгдэл