Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, тухайлбал цөлжилт, ган, зуд, цаг агаарын гэнэтийн онц аюултай үзэгдлээс үүсч буй эрсдэлийн нөлөөг багасгах, мал сүргийн таваарлаг байдлыг дээшлүүлэхийн тулд тэжээл, тэжээллэгийг анхаарч сайжруулах зайлшгүй шаардлагатай.
Архангай аймгийн малын тоо толгой өсч, бэлчээрийн даац муудаж, нэгж талбайд ноогдох малын тоо 3-3,2 дахин нэмэгдсэн нь тэжээлийн таримал тариалж, нэмэгдэл тэжээлийн нөөцийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал болж байна. Өнөөдөраймагтбэлтгэж буй тэжээлийн хэмжээ 2 дахин буурч, чанар муудаж, тэжээлийн төрөл цөөрч, чанар муутай бүдүүн тэжээл зонхилж / өвс, сүрэл, хивэг/ байна.
Хонин толгойд шилжүүлснээр бэлчээрийн монгол мал хоногт 1.7-2.1 кг хуурай өвсидэх бөгөөд тодорхой хэмжээний шимт, биологийн идэвхт, эрдэс бодисыг агуулж байх ёстой. Энэ шимт ба биологийн идэвхт бодис бүхий тэжээлийг бэлчээрийн зуны ногооноос илүүдэл хэмжээтэй, намар бага, харин өвөл, хаврын борог өвснөөс дутуу хэмжээтэй авч байдаг.
Нэмэгдэл тэжээлийн ач холбогдолнь мал сүргийн тэжээллэг, маллагаанд жил бүр дутагдаж буй шимт, биологийн идэвхт, эрдэс бодисын дутууг нөхөх, мал сүргийн ашиг шимийг дээшлүүлэх, бүс нутагт тохиолдож буй ган, зудын эрсдэлийг бууруулахад оршиж байгаа юм.Иймд тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх нь тариаланч, малчдын өмнө нэн түрүүнд шийдвэрлэх асуудал болж байна.
Аймаг орон нутгийн зүгээс сум бүрт 10 га газрын асуудлыг шийдэж малын ногоон тэжээл тариалах чиглэлийг өгөөд хоёр жил болж байна. Үүнээс гадна малчид өөрсдөө тариалах нь чухал байгаа юм.
55 сэтгэгдэл