|

Бэлчээрийн даац 1-8 дахин хэтэрчээ

Бэлчээрийн даац 1-8 дахин хэтэрчээ

/МОНЦАМЭ/.Архангай аймгийн бэлчээрийн даац дунджаар 1-8 дахин хэтэрсэн байна. Аймгийн бэлчээрийн газрын 64.5 хувь нь байгалийн унаган төлөв байдлаа харьцангуй хадгалж үлдсэн, 35.5 хувь нь байгалийн унаган төлөв байдлаасаа тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байна.

Аймгийн 101 багаас бэлчээрийн газартай 96 баг дээр 2018 оны бэлчээрийн даацыг тооцоход 33 баг дээр бэлчээрийн нөөцтэй, 63 баг дээр даац 1-8 дахин хэтэрчээ.

 

Бэлчээрийн даац хамгийн их хэтрэлттэй Хайрхан сумын багуудад 3-5 дахин, Хангай сумын багуудад 2-8 дахин, Батцэнгэл сумын багуудад 2-3 дахин, Өлзийт сумын багуудад 2-3 дахинбайна.

Архангай аймаг нь 5 531 382 га газар нутагтай, үүний 3 742 838,7 га нь бэлчээрийн газар.Архангай аймгийн Статистикийн газрын2018 оны жилийн эцсийн мал тооллогын мэдээгээр 5.482.034 мал тоолуулсан.


2 сэтгэгдэл