Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүйтэй хийсэн ярилцлага.
Дэлхийн эдийн засгийн форумын “Шинэ аваргуудын” XVI уулзалт /“Зуны Давосын форум”/ өнөөдөр буюу 06-р сарын 24-ний өдөр болж байна. Тус форум “Шинэ эриний бизнес эрхлэлт" сэдвийн дор 06-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Нийт 90 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1800 гаруй зочид энэхүү форумд оролцлоо. Энэхүү тохиолдолд тус форумын гүйцэтгэх захирал, Их Хятадын бүсийн дарга Лян Жиньхүй Синьхуа агентлагт ярилцлага өгсөн байна.
Лян Жиньхүй:
- Энэ форум хэдийгээр дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдалд байгаа нөхцөлд зохион байгуулагдаж байгаа ч оролцогчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь олон улсын компаниуд болон хөрөнгө оруулагчид Хятад, Азийн зах зээлийг сонирхож буйг бүрэн харуулж байна. Тэд хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй эрэлхийлж байна.
Тэрээр улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчныг авч үзэхдээ бодлогын уялдаа холбоо, тууштай байдал, хүний нөөцийн хүртээмж, технологийн бэлэн байдлыг анхаарч үзэх хэрэгтэй. Миний бодлоор Хятад, Азид тохирох хүчин зүйл нэлээд хүчтэй байна. Хятад улс хөрөнгө оруулагчид болон бизнесийн түншлэлд таатай орчныг бий болгосон.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, бараа бүтээгдэхүүний худалдаагаараа дэлхийд тэргүүлэгч орон. 150 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түншийн хувьд Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр олон жилийн турш 30 орчим хувь хэвээр байна.
- Хятад улс технологийн хөгжил, боловсон хүчний бэлтгэлд маш урт хугацааны хэтийн төлөвтэй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Ногоон эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэл аль нь ч бай, Хятад улсын шинээр хөгжиж буй салбар дахь гүйцэтгэл нь энэхүү хөгжлийн үзэл баримтлал, загварын хэтийн төлөвийг бүрэн харуулж байна.
Лян жиньхүй мөн Хятад улсын уур амьсгалын өөрчлөлт, ногоон өөрчлөлтийг шийдвэрлэх ололт амжилтыг үнэлэхэд анхаарлаа хандуулж, Хятад улс эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний хүртээмж, байгаль орчныг хамгаалах "гурван асуудлыг" шинэлэг байдлаар шийдсэн. Түүнчлэн Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг аж үйлдвэрийг шинэчлэх боломж болгон хувиргаж, олон улсын хамтын нийгэмлэгт үнэ цэнтэй туршлагыг олгож чадсан гэж үзэж байна.
Энэ удаагийн форумын гол сэдвийн талаар Лян Жиньхүй:
- Бизнес эрхлэгчдийн үзэл бодол нь асуудлыг шийдвэрлэхэд, мөн итгэл найдвар, өөдрөг үзлийг төрүүлдэг чухал хүч юм. Өнөөгийн байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэлт янз бүрийн сорилттой тулгарч байгаа тул эдгээр сорилтуудыг хэрхэн боломж болгон хувиргах талаар судлахыг шаардаж байна. Дэлхийн эдийн засгийн форум Хятад улстай үргэлжлэн хамтран ажиллаж, Хятад, Ази болон дэлхийн бусад бүс нутгийг холбосон харилцааны гүүр байгуулахыг хүсэж байна гэж ярилаа.
Зохиогч: | ЖҮ ЧАО,ЛЮЙ ХУНШЯ,ЖЭН ЧИНБИНЬ |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | news.cn |
0 сэтгэгдэл