|

Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна

 

Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна

 

 

Архангай /МОНЦАМЭ/.Тус аймагтөнөөдрийн байдлаар нийт 2725 га талбайд тариалалт хийж, ойролцоогоор 10 гаруй хувьтай, тариалалт үргэлжилж байна.

Энэ хавар 14000 орчим га-д тариалалт хийнэ. Саяхны орсон хэд хэдэн удаагийн цаснаас үүдэлтэйгээр жаахан саатсан байна. Ямартай ч энэ долоо хоногтоо тариалалтыг 50-60 хувьд хүргэнэ гэлээ.

 

Энэ жилийн хаврын тариалалтад дугуйт болон гинжит 95 трактор, 547 дагалдах техник, чиргүүл, дүүжин машин ажиллаж, 2600 га-д улаанбуудай, 70 га-д тосны ургамал, төмс 50 га-д, хүнсний ногоо 5 га-д тус тус тариалаад байна.


16 сэтгэгдэл