|

Жимс жимсгэний тариалалт эхэллээ

Жимс жимсгэний тариалалт эхэллээ

Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 13 сумын жимс, жимсгэнэ тариаланчдын захиалгын дагуу "Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас 5400 ширхэг чацарганы, 210 ширхэг бэсрэг алимны, 200 ширхэг чавганы суулгацыг тус тус татан авчээ.

Эдгээр жимс жимсгэний суулгацыг 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр зургаан жилийн хугацаатай, хүүгүй зээлээр, гэрээний дагуу олгож эхэлжээ. Хөнгөлөлттэй зээлээр олгож буй эдгээр суулгацыг тариалснаар аймгийн жимс жимсгэнэ тариалах талбай 5 хувиар нэмэгдэж 8 га-д хүрлээ. Мөн шинээр жимс жимсгэнэ тариалагчдын тоо 35-аар нэмэгдэж байна.


0 сэтгэгдэл