|

АРХАНГАЙ АЙМАГ ЭНЭ ОНД ГА-ААС 10-95 ЦН УРГАЦ ХУРААН АВАХААР ТООЦООЛЖЭЭ

 

АРХАНГАЙ АЙМАГ ЭНЭ ОНД ГА-ААС 10-95 ЦН УРГАЦ ХУРААН АВАХААР ТООЦООЛЖЭЭАрхангай аймаг өнгөрөгч хавар үр тариа 7413.1 га талбайд, тосны ургамал 1178 га талбайд, төмс 251.9 га, хүнсний ногоо 104.6 га талбайд тариалсан. Энэ онд аймгийн хэмжээнд 1 га-гаас үр тариа 14 цн, тэжээлийн таримал 35 цн, тосны таримал 10 цн, төмс 90 цн, хүнсний ногоо 95 цн-ийг тус тус хураан авахаар тооцоолжээ.

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 6913.1 мянган га-гаас 9678.3 тн үр тариа, 1546.7 мянган га-гаас 5413.5 тн тэжээлийн таримал, 1178.0 мянган га-гаас 1178.0 тн тосны таримал, 251.9 мянган га-гаас 2267.1 тн төмс, 104.6 мянган га-гаас 993.7 тн хүнсний ногоо хураан авна.

Үр тарианы ургацын болц цаг агаарын байдлаас шалтгаалан жигд биш, оройтож болох магадлалтай байгаа тул ургац хураалт 09 дүгээр сарын дундаас эхлэх товтой байна.

Энэ зун уринш бэлтгэх ажил 10600 га талбайд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 90 орчим хувьтай явж байна.

Б.Гэрэлт-Од


2 сэтгэгдэл