|

Монгол Улс улаанбуудай болон төмснийхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

 

Монгол Улс улаанбуудай болон төмснийхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангана

 

Улсын хэмжээнд намрын ургац хураалтын ажил дуусчээ. Урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авлаа хэмээн Ургацын төв штабаас мэдээлсэн.

Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172.6 мянган тонноор, төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор өссөн үзүүлэлттэй байна.

Ийнхүү Монгол Улс улаанбуудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ.


9 сэтгэгдэл