|

“Гэр бүлийн аз жаргал” өдөрлөг зохион байгуулав

 

 

“Гэр бүлийн аз жаргал” өдөрлөг зохион байгуулав

 

Гэр бүлийн өдрийн хүрээнд аймгийн ГБХЗХГ-аас гэр бүлийн нийгэм дэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлон, иргэд олон нийтийг гэр бүл, хүүхдийн талаарх шинэ мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор "Гэр бүлийн аз жаргал” нэртэй өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Энэ өдөрлөгт 90 гаруй оролцогч оролцсон ба Эрдэнэбулган сумын шилдэг гэр бүлүүдийг шалгаруулжээ. Ахмад үеийн шилдэг гэр бүлээр Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэн Н.Вандандорж, дунд үеийн шилдэг гэр бүлээр Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан Ж.Вандансүрэн, залуу үеийг төлөөлж Цагдаагийн газрын ажилтан Д.Ган-Очирын гэр бүл шилдгүүдээр шалгарчээ. Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс шинээр гэр бүлээ батлуулж буй хосуудад гэрлэлтийн гэрчилгээ гардуулах ажлыг зохион байгуулсан байна.

Энэхүү ажлыг аймгийн ГБХЗХГ-аас Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтран анх удаагаа өргөн хүрээнд зохион байгуулжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 9 дүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 21 жил болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү өдрийг 14 дэх жилдээ тэмдэглэж байна.

Montsame.mn 

2 сэтгэгдэл