|

“Хүүхдийнхээ төлөө нэгдэцгээе” аянд эцэг эхчүүд гарын үсэг зурав

“Хүүхдийнхээ төлөө нэгдэцгээе” аянд эцэг эхчүүд гарын үсэг зурав

/МОНЦАМЭ/.Хүүхдийг "Зодож шийтгэхгүй байх” дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан "Хүүхэддээ бахархан дуурайх аав ээж нь байя” нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэрЕрөнхий боловсролын сургуулийн сурагчдаас "Намайг сонсооч, надад анхаараач, надтай хамт байгаач” сэдвийн хүрээнд аав ээждээ өргөх бичгийг гардуулж, "Хүүхдийнхээ төлөө нэгдэцгээе”гарын үсэг зурах арга хэмжээг Эрдэнэбулган сумын "Хамтарсан баг”-аас зохион байгууллаа.

Өдөрлөгийг Эрдэнэбулган сумын "Хамтарсан баг”, Японы хүүхдийг ивээх сан,Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ГХУСАЗСЗ, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулж, 280 гаруй сурагч, 240 гаруй эцэг эх, иргэдийгоролцууллаа.

Тус арга хэмжээнд "Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн гишүүд оролцон хүүхдээ зөв эерэг аргаар хүмүүжүүлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр "Цагдаагийн газрын ПОНИ машин” оролцогчдод мэдээлэл хийж, 7 төрлийн 1500 гаруй гарын авлага материалыг иргэдэд тараажээ.


3 сэтгэгдэл