|

“Дөл” тэмцээний аймгийн аварга шалгарав

 

 

“Дөл” тэмцээний аймгийн аварга шалгарав

 

Архангай /МОНЦАМЭ/.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг угтан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хууль хүчний байгууллага, иргэд, сурагчдын дунд олон ажил зохиож байгаагийн нэг нь аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын "Дөл” тэмцээн юм.

Аймгийн аварга шалгаруулах "Дөл” тэмцээний цэрэг-спортын есөн төрөлд Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, Спортын сургалттай сургууль, Ихтамир сумын ЕБС, МСҮТ гээд долоон сургуулийн баг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж, өнөөдөр дүнгээ гарган аваргаа тодруулсан байна. "Дөл” тэмцээний аймгийн аваргаар Итамир сумын ЕБС-ийн баг орсон бол дараагийн байруудад 4-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн багууд орсон байна.

 



Тэмцээн нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой бөгөөд энэ жилээс аймгийн Засаг даргын нэрэмжит болгож буйгаараа онцлогтой болсон юм.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл